“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулах арга хэмжээг зарлаж байна. Тус хөтөлбөрөөр бичил үйлдвэрлэл, үйлчилгээ, өрхийн аж ахуй эрхлэх, ажлын байр бий болгох зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ асарч байгаа иргэний боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй 10.0 сая төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаанд 50 хувийг эргэн төлөх нөхцөлтэйгээр олгоно. Тавигдах шаардлага: * Сүүлийн 24 сарын хугацаанд санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй байх * Хамрагдсан тохиолдолд эргэн төлөлтийн түүх хэвийн байх * Зээлийн мэдээллийн нэгдсэн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх * Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа хүчинтэй байх * Батлан даагчтай байх /нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх/ * Худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэггүй байх Бүрдүүлэх материал: * Бизнес төсөл * Иргэний үнэмлэхийн хуулбар * Багийн Засаг даргын тодорхойлолт * Гар өргөдөл * Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр * Зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаа /e-Mongolia/ * Нийгмийн даатгалын лавлагаа * Татварын нэгдсэн системд бүртгүүлэх * Үйл ажиллагааны орлого, зарлага нотолсон баримт бичиг Төсөл хүлээн авах хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12:00 цаг хүртэл Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын 103 тоот өрөөнд хүлээн авна. Лавлах утас: 99087409