“ТҮҮХ ХУВЬ ЗАЯА 1926–1930” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд “Түүх хувь заяа /1926–1930/” сэдэвт лекцийг улс орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд 1926–1930 онд Герман, Франц улсад суралцаж байсан, улмаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн анхны монгол суралцагсдын 100 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой юм.

Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс аймгийн Боловсролын газартай хамтран уг лекцийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хүргэлээ.

Тодруулбал, Хархорин сумын Ерөнхий боловсролын 4 сургуулийн ахлах ангийн 460 гаруй сурагчдын хичээлийн хуваарьт тусган, 4 дүгээр сарын 22–23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү лекц нь Монгол Улсын түүхэн замнал, гадаадад суралцсан анхны сэхээтнүүдийн хувь заяа, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг, сургамжийн талаар сурагчдад мэдлэг олгож, эх оронч үзэл, түүхийн ухамсрыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

ХАЛУУН ИТГЭЛ ЦӨХӨРСӨН

ХАТАН ЗҮРХ ШАРХИРСАН

ХАР ДАРСАН ОН ЖИЛҮҮДИЙГ

#ХАМАГ #МОНГОЛЧУУД #БҮҮ #МАРТАГТУН