“Дэвжээ” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх , гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх , хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас санаачлан Хархорин сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Дэвжээ” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

ЕБ-ын 4 сургуулийн 10, 11 дүгээр ангийн 7 баг оролцож, хүч хөдөлмөр , авхаалж самбаа , оюун ухаанаа дайчлан өрсөлдсөнөөс:

Тэргүүн байр – Гүнзгий сургуулийн 11 дүгээр анги

Дэд байр – Гүнзгий сургуулийн 10 дугаар анги

Гутгаар байр – Орхон сургуулийн 11 дүгээр анги тус тус шалгарлаа.

Дэвжээ тэмцээнд идэвхтэй оролцсон нийт сурагчид та бүхэнд талархал илэрхийлье.

Хархорин сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ- ИРГЭН БҮРД