Тус баяр наадмыг зохион байгуулах шийдвэрийг аймгийн Засаг даргын 2026 оны А/228 дугаар захирамж, Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 06/04 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан болно. Нутгийн зон олон, үе үеийн төгсөгчид, уугуул, суугуул иргэд Та бүхнийг түүхт ойн баяр наадамдаа хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.