Байгууллагын дарга, эрхлэгч нарын нэгдсэн хурал боллоо.

Өнөөдөр байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал зохион байгуулагдлаа. Хурлын үеэр Хархорум музейн зүгээс холбогдох мэдээллийг бэлтгэн танилцуулж, оролцогчдод хүргэлээ.

Мөн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ цаг үеийн нөхцөл байдал, хэрэгжиж буй ажлуудын талаар мэдээлэл хийж, цаашдын бодлого, чиглэлийг танилцуулсан юм.

Хурлын төгсгөлд байгууллагын дарга, эрхлэгч нар харилцан мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлууд болон цаашид анхаарах чиглэлүүдийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Засаг даргын Тамгын газар