Тус тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийнхний техник сэтгэлгээ, бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд оролцогчдыг насны ангиллаар өрсөлдүүлсэн болно. Тэмцээний 5–7 насны ангилалд: 1 дүгээр байранд 5 дугаар цэцэрлэгийн сурагч Х.Ачлал, 2 дугаар байранд Орхон сургуулийн сурагч Ж.Баясал, 3 дугаар байранд 3 дугаар цэцэрлэгийн сурагч Д.Төгсжавхлан нар тус тус шалгарлаа. 8–10 насны ангилалд: 1 дүгээр байранд Гүнзгий сургуулийн сурагч Б.Түвшинзул, 2 дугаар байранд Гүнзгий сургуулийн сурагч Л.Ивээл, 3 дугаар байранд Гүнзгий сургуулийн сурагч Ц.Түвшинтөгс нар шалгарлаа. 11–13 насны ангилалд: 1 дүгээр байранд Орхон сургуулийн сурагч П.Түмэн-Очир, 2 дугаар байранд Орхон сургуулийн сурагч Ү.Сайнбуян, 3 дугаар байранд 2 дугаар сургуулийн сурагч М.Төгс-Сайхан нар шалгарлаа. 14–17 насны ангилалд: 1 дүгээр байранд 2 дугаар сургуулийн сурагч А.Хасчулуун, 2 дугаар байранд Гүнзгий сургуулийн сурагч Ц.Эрхэмбаяр, 3 дугаар байранд 2 дугаар сургуулийн сурагч Э.Нямбаяр Хамгийн загварлаг машинаар 5 дугаар цэцэрлэгийн сурагч Х.Ачлал Хамгийн залхуу машинаар Ү.Батцэцэглэн нарын машин нар тус тус шалгарсан байна.