“ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги Хархорин сум дахь Сум дундын шүүх, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Орхоны хөндийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалтын газар, Сум дундын хууль, хяналтын байгууллагын удирдлагууд, Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Есөн-Зүйл, Бүрд, Баян-Өндөр, Өлзийт сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрх, эрх чөлөө, төр, нийтийн эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр хамтарсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх В.Батдэлгэр “Прокурорын байгууллагын чиг үүрэг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаа, анхаарах асуудал”, Сум дундын цагдаагийн хэлтсийн цагдаагийн хошууч Д.Бат-Эрдэнэ “Хархорин сум дундын цагдаагийн хэлтэст 2026 оны 01 дүгээр улирлын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудал”, Сум дундын Шүүхийн тамгын газрын дарга Д.Долгормаа “Шүүхийн бүтэц, тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаа 2025 он, 2026 оны 1 дүгээр улирлын шүүн таслах ажиллагааны мэдээ”, Шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 77 дугаар зүйлийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулсан зарим асуудал”, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Намхайнямбуу “Гамшгаас хамгаалах асуудлаар баримталж буй бодлого”, тус ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Д.Батбаяр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нөхцөл байдал, хамтын ажиллагаа, тулгамдаж буй зарим асуудал”, Орхоны хөндийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газрын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ “Орхоны хөндийн Тусгай хамгаалалтын газрын товч танилцуулга, 2025 оны гэмт хэрэг зөрчлийн төрөл, тоон мэдээ, хүлээлгэх хариуцлага, хамтын ажиллагаа”, Хархорин сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.