Ойн сан бүхий газарт нутаглан амьдарч буй айл өрхүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, зөвлөмжийг хүргэж, хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ил задгай гал гаргахгүй байх, татсан тамхи, асаасан галыг бүрэн унтраах, хог хаягдлыг шатаахгүй байх зэрэг зөвлөмжүүдийг өгч, холбогдох хууль, журмыг танилцууллаа. Мөн айл өрх бүртэй хариуцлагын гэрээ байгуулж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд яаралтай мэдээлэх, хамтран ажиллах үүрэг хүлээлгэж байна. Иргэд Та бүхэн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд хариуцлагатай хандаж, байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна.