Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан боллоо.

Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

“Цэцэрлэг медиа” Өнгө студитэй хамтран ажиллах гэрээ байгуулах, зардлыг батлах тухай

Гэмт хэрэг, хэв журмаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэх контентын төлөвлөгөө батлах тухай

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх удирдамж батлах тухай

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулах “Дэвжээ” тэмцээний тов тогтоох, төсвийг батлах тухай