ЗАР МЭДЭЭ

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Хархорин суманд 2026 оны 04 сарын 02-ны өдөр нээлттэй өдөрлөгийг Засаг даргын Тамгын газрын Иргэний танхим болон 104 тоот өрөөнд тус тус зохион байгуулна.

Үйлчилгээний чиглэл:

• Иргэний үнэмлэх шинээр захиалах

• Иргэний үнэмлэх сунгалт хийх

• Иргэний бүртгэлийн лавлагаа олголт

• Гадаад паспорт захиалах

• Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл

• Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээ

• Хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээ

Иргэд та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна.