Жил бүрийн #гуравдугаар сарын дөрөв дэх 7 хоногийн #Пүрэв гарагийн 16 цаг 00 минутад Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулдаг. Энэ жил 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарснаар дадлага, сургууль эхэлнэ. Хархорин сумын : #Онцгойкомисс_Мэргэжлийнанги: Спорт ордны урд талбайд (Сумын Түр цугларах талбай) #Иргэд: Вангийн Oвоо багийн иргэд сансар, од, хорооны дунд байрлах ус түгээх газар, Өлийн гудманд байрлах ус түгээх газар Ганган Орхон багийн иргэд багийн төвийн баруун талд байрлах ус түгээх газар. Эрдэнэтолгой багийн иргэд Эрдэнэтолгойн баруун талд #ААН_байгууллагууд: Өөрийн байгууллагын түр цугларах талбайд цуглана. Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү. Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна. Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын #түр_цугларах_талбай-д цуглан, бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг уриалж байна.