ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ОРОН ДАЯАР 16:00 ЦАГТ ДУУГАРАХ ТУЛ ДАДЛАГА СУРГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг.

Энэ дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 26-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарах тул та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

https://nema.gov.mn/post/173618

#газархөдлөлтийндадлагасургууль