БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН НЭГДСЭН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Байгууллагын дарга, эрхлэгч нарын нэгдсэн хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.

Тус хурлаар орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг авч хэлэлцэв.

Хурлын үеэр Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, эрх зүйн орчны талаар танилцуулга мэдээлэл хийж, иргэд байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

Мөн Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ийн Хархорин салбараас цахилгаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, найдвартай байдлыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.