Сүрьеэ нь нянгаар үүсгэгдэж, амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд ихэвчлэн уушгийг гэмтээдэг ч биеийн бусад эрхтнийг өвчлүүлэх боломжтой халдварт өвчин юм. Сүрьеэ өвчин нь ядарч сульдах, хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах, цустай цэр гарах, халуурах, шөнө хөлрөх, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд эрт илрүүлж, бүрэн эмчилбэл эдгэрэх боломжтой. Зөвлөмж: • 2 долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгавал яаралтай эмчид хандах • Сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах • Халдвараас сэргийлж амны хаалт хэрэглэх, өрөө тасалгааны агааржуулалт сайжруулах • Дархлаагаа дэмжиж, зөв хооллох • Хэрэв эмчилгээ эхэлсэн бол эмийг тасралтгүй, бүрэн уух Сүрьеэ өвчин эдгэрдэг хэдий ч хожуу оношлогдвол хүндрэх эрсдэлтэй. Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, сүрьеэ өвчнөөс сэргийлье!