Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-16 дугаар тушаалаар баталсан “Мал, амьтны гоц халдварт өвчнийг яаралтай мэдээлэх журам”-ын дагуу тухайн өвчний талаарх албан ёсны мэдээллийг мэргэжлийн байгууллага олон нийтэд тухай бүр хүргүүлнэ. Иймд мал, амьтны халдварт өвчний үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд баталгаагүй эх сурвалжаас авсан худал, ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 5.13.1.1 дэх заалтын дагуу хариуцлага тооцох болохыг мэдэгдэж байна. Албан ёсны мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагын эх сурвалжаас авч, хариуцлагатай хандахыг хүсье.