СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Шүлхий өвчин гэж юу вэ?

Шүлхий нь үхэр, хонь, ямаа, гахай зэрэг малд халдварладаг, маш хурдан тархдаг вирусийн гаралтай гоц халдварт өвчин юм.

Өвчний гол шинж тэмдэг:

• Ам, хэл, уруул, буйл, туурай, хөхөнд цэврүү, шарх үүсэх;

• Шүлс их гоожих, хоолонд дургүй болох;

• Халуурах, доголох;

• Саалийн малын сүүний гарц огцом буурах;

• Төл мал эндэх эрсдэлтэй;

Халдвар дамжих зам:

• Өвчтэй малтай шууд харьцах;

• Тээврийн хэрэгсэл, хувцас, багаж хэрэгслээр;

• Салхи, тоос, тэжээл, ус зэргээр дамжин тархах боломжтой.

АНХААРУУЛГА

Малд дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа сумын Мал эмнэлгийн тасаг болон хариуцсан багийн малын эмчдээ яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна.