Сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтан орчны тохижилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Шилдэг тохижилттой айл өрх” шалгаруулах уралдаан зохион байгуулагдаж байна. Хамрах хүрээ Сумын төвийн айл өрхүүд хамрагдана. Шагналын сан 1-р байр – 2,000,000₮ 2-р байр – 1,500,000₮ 3-р байр – 1,000,000₮ Цэвэр, тохилог орчноо бүрдүүлж уралдаандаа идэвхтэй оролцохыг нийт айл өрхүүддээ уриалж байна.