Сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтан орчны тохижилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн оролцоо, байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж” шалгаруулах уралдаан зохион байгуулж байна. Хамрах хүрээ Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд. Шагналын сан Төрийн байгууллага 1-р байр – 3,000,000₮ 2-р байр – 2,000,000₮ Аж ахуйн нэгж 1-р байр – 3,000,000₮ 2-р байр – 2,000,000₮ Байгууллага, аж ахуйн нэгжүүдийг орчноо тохижуулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.