“ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ МАЛЧИН ӨРХ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтан орчны тохижилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, иргэдийн ая тухтай эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Шилдэг тохижилттой малчин өрх” шалгаруулах уралдааныг зохион байгуулж байна.

Хамрах хүрээ

Хөдөөгийн багийн малчин айл өрхүүд хамрагдана.

Шалгуур үзүүлэлт

Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны орчны бохирдлыг бууруулсан байх

Ариун цэврийн байгууламжийг шийдсэн байх

Хашаа, саравчаа засаж сайжруулсан байх

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшсэн байх

Гол горхи, бэлчээрийн хог цэвэрлэх ажилд идэвхтэй оролцсон байх

Шагналын сан

1-р байр – 1,000,000₮

2-р байр – 800,000₮

3-р байр – 500,000₮

Байгальд ээлтэй, цэвэр тохилог орчноо бүрдүүлж уралдаандаа идэвхтэй оролцоорой!