XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр “Аймгийн аварга үхэрчин”-ээр шалгарсан Орхон багийн малчин Жаргалсайханы Батбаяр, Гэндэнгийн Няммандах нарын шагналыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Ариунболд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Ренчиндорж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Алтанцэцэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө. Аймгийн аварга малчиддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.