АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан Нарийн Хүр багийн малчин Дашдоржийн Ганбат, Чимэддоржийн Оюунтуяа нарт шагналыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Ариунболд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Алтанцэцэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө.

Аймгийн аварга малчиддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.