АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр “Аймгийн аварга тариаланч”-аар шалгарсан Вангийн Овоо багийн тариаланч Бат-Очирын Ичинноровын шагналыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Ариунболд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Ренчиндорж, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Алтанцэцэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө.

Аймгийн аварга тариаланчдаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.