XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн босгон дээр "Улсын аварга" малчнаар шалгарсан Орхон багийн малчин Осорын Баянмөнх, Лхагвасүрэнгийн Болормаа нарын шагналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Нарангарав, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Энхзаяа, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Ариунболд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс гардуулан өглөө. Улсын аварга малчиддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт хүсье!