АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

“Аймгийн аварга малчин”-аар шалгарсан Жалбаа багийн малчин Хэнмэдхэвийн Нэндором, Чулуунхүүгийн Баярмаа нарт шагналыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Ариунболд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Энхзаяа, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Алтанцэцэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө.

Аймгийн аварга малчиддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.