АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан Шанх багийн малчин Жаргалсайханы Лхагвасүрэн, Цогоогийн Банзрагч нарт шагналыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Ариунболд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нэндарам, Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө.

Аймгийн аварга малчиддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.