Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн “Эхийн алдар” одонгоор шагнуулах эхчүүдийн материалыг хүлээн авч эхэллээ. Уг одонг олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд олгодог юм. Хэн “Эхийн алдар” одон авах боломжтой вэ? • Зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эх – “Эхийн алдар” I зэргийн одон • Дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эх – “Эхийн алдар” II зэргийн одон • Одонгоор шагнуулах эхийн бага хүүхэд тухайн оны 5 дугаар сарын 1-ний өдөр буюу түүнээс өмнө 1 нас хүрсэн байх шаардлагатай. Мөн хүүхдийн тоонд: • 3 хүртэлх насандаа үрчлэн авсан хүүхэд • Эхийн хүсэлтээр 1 болон түүнээс дээш насандаа нас барсан хүүхдийг хамруулж тооцох боломжтой юм. Харин “Эхийн алдар” одон авсан эх хүүхдээ үрчлүүлсэн тохиолдолд тухайн хүүхдийг дахин одонгийн болзолд хамруулахгүй. Бүрдүүлэх материал • Өргөдөл • “Эхийн алдар” одонгоор шагнуулах эхийн анкет • Эхийн иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар (16 нас хүрсэн хүүхэдтэй бол иргэний үнэмлэхийн хуулбар шаардлагатай) • Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, эсхүл багийн Засаг даргын тодорхойлолт • Үрчлэн авсан бол холбогдох баримт • Нас барсан хүүхэдтэй бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар Материал хүлээн авах хугацаа Материалыг 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авна. Холбоо барих Сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Ж. Солонго Холбоо барих утас: 99808953