ХАРХОРИН СУМААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН ДАХИН ТӨРЛӨӨ.

Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Улсын аварга малчин”, “Улсын хошой аварга малчин”, “Улсын аварга саальчин”, “Улсын аварга тариаланч” цол хүртэх иргэд болон хамт олныг шалгарууллаа.

Уг шийдвэрийн дагуу Хархорин сумын Орхон багийн малчин Осорын Баянмөнх “Улсын аварга малчин” цол хүртсэн байна.

Танд болон таны гэр бүлд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.