АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, АВАРГА ТАРИАЛАНЧДАД БАЯР ХҮРГЭЕ!

Хөдөө аж ахуйн салбарт олон жилийн уйгагүй хөдөлмөр, хариуцлагатай, үр бүтээлтэй үйл ажиллагаагаараа аймгийн аварга тариаланч хамт олноор шалгарсан С.Цэдэнсодном захиралтай “Сант дулаан хайрхан” ХХК-ны хамт олон, аймгийн аварга тариаланчаар шалгарсан “Зулзаган ой хоршоо”-ны механикжуулагч Б.Ичинноров, тариаланч Н.Батхүү нарт халуун баяр хүргэе!

Цаашдын ажил үйлсэд тань амжилт бүтээл өндөр, ургац арвин, хамт олноороо улам их амжилтыг бүтээж, салбартаа манлайлан ажиллахын ерөөлийг дэвшүүлье.

Засаг даргын Тамгын газар