БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ “ТУГ ЦЭНГҮҮЛЭХ ЁСЛОЛ” БОЛНО.

“Туг цэнгүүлэх ёслол”-ын үйл ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Шанхын Баруун Хүрээ хийдэд болох бөгөөд эх орон, эцэг дээдэс, түүх соёлоороо бахархдаг хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Чингис хааны Их хар сүлдийг “Баруун хүрээ” хийдэд тахидаг байсан уламжлалыг даган Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулахдаа төрийн шинэ тугаа тус хийдэд хадгалан үлдээсэн байдаг.

Энэхүү “Богд хаант Монгол улсын төрийн далбаа” болох “Шар туг”-ийн эхийг нээлттэй залж, ард түмэндээ таниулан бахархах, Үндэсний эрх, чөлөө, тусгаар тогтнолоо нандигнан дээдлэх, үрийн үрд дамжуулах зорилгоор “туг цэнгүүлэх ёслол”-ын үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.