Сумын Засаг дарга ирэх оны сумын хөгжлийн болон санхүүгийн бодлогыг тодорхойлох төсвийн төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа. Төсвийн төсөлд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон дэд бүтцийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтууд тусгагдсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсвийн төслийг хэлэлцэж, батлах юм. Засаг даргын Тамгын газар