2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ 92,36 ХУВИАР ҮНЭЛЛЭЭ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны үйл ажиллагааг 92,36 хувиар, сумын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг 95,98 хувиар тус тус үнэллээ.

2025 онд 36 зорилтын хүрээнд 105 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэв.

Хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд улс, аймаг, орон нутгийн төсвийн 7,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, сумын төсвийн 14 нэр төрлийн орлогод хүлээгдэж буй гүйцэтгэлээр 6,1 тэрбум төгрөг төвлөрүүллээ.