Нийгмийн бодлого зохицуулалтын хороо болон Ёс зүй, өргөдөл гомдлын хороо хуваарийн дагуу ажиллалаа.

Нийгмийн бодлого зохицуулалтын хороо холбогдох хууль тогтоомж заалтын дагуу засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны биелэлт, 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, "хамтарсан баг"ийн үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай асуудлуудад хяналт, дүгнэлт хийн “Солонго” хүүхэд хамгааллын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ёс зүй, өргөдөл гомдлын хороо төсөвт байгууллага болон ИТХ-ын ажлын албанд ирүүлсэн өргөдөл, ЗДТГ-ын угтах үйлчилгээнд ирүүлсэн өргөдөлд хяналт тавьж, ИТХ-ын даргын захирамжийн дагуу “Солонго” хүүхэд хамгааллын төв, иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу “Монгол сувд сүм” уламжлалт бус шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцан санал дүгнэлт гаргав.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёр хорооноос гаргасан санал, дүгнэлтүүдийг ИТХ-ын ээлжит 07 дугаар хуралдаанд танилцуулна.