Сумын Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны биелэлт, 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн талаар болон “хоршоо хөгжүүлэх сан”-гийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт, үнэлгээ хийж дүгнэлт гаргалаа. Төсөв, эдийн засгийн бодлого зохицуулалтын хороо өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу газар дээр очиж нөхцөл байдалтай танилцлаа. Хяналт үнэлгээний дүн, үнэлэлт дүгнэлтийг нэгтгэн ИТХ-ын ээлжит 07 дугаар хуралдаанд танилцуулна.