Олон улсын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг энэ жил “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдөрлөгийн арга хэмжээнд Улсын өмгөөлөгч Ц.Хонгорзул “Хууль зүйн туслалцааны тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” сэдвээр, Насан туршийн боловсролын арга зүйч У.Дэчмаа “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвээр тус тус сургалт явуулав. Сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй иргэд хамрагдлаа. Хамтран ажилласан Нэгдсэн эмнэлэг, Энэрэл Хархорин өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олондоо Талархал илэрхийлье. Засаг Даргын Тамгын Газар