Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байна.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд үргэлжилнэ.

Энэ жилийн аян “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд— НЭГДЭЦГЭЭЕ!” уриан дор өрнөнө.