ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛНО

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг тохиолдуулан 16 нас хүрч буй Монгол Улсын иргэдэд иргэний үнэмлэх гардуулах “Иргэний андгай өргөх ёслол” 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15:00 цагт Соёлын төвд зохион байгуулагдана.

Холбогдох иргэд та бүхнийг ёслолын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна.