“Монгол бахархал” аяны хүрээнд Монгол бичгийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Хархорин сумын Хэлний бодлогын зөвлөлөөс санаачлан уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурагчдын монгол бичгийн мэдлэг чадварыг дэмжих зорилгоор Монгол бичгийн олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадад ерөнхий боловсролын 4 сургуулийн 225 сурагч, монгол бичиг сонирхогч 35 иргэн оролцож, өөрсдийн мэдлэгийг сорин өрсөлдлөө. Олимпиадад амжилттай оролцсон бүх сурагчид, багш нар болон сонирхогчдод Хэлний бодлогын зөвлөлийн зүгээс баяр хүргэж, цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсье!