ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!

Маргааш өдөр Арвайхээр, Гучин-Ус, Төгрөг, Баруунбаян-Улаан, Баянгол, Сант, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл, Бүрд, Зүүнбаян-Улаан, Богд сумдын нутгаар салхи секундэд 16–18 м, зарим үед 20–24 м хүрч ширүүсч, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иргэд, малчид, тээвэрчид анхаарах зүйлс:

1.Байшин, гэр, хашаа, барилгын эд зүйлсээ бат бэх бэхэлж, салхинд хийсэхээс сэргийлэх;

2.Цаг агаарын мэдээг тогтмол сонсож, анхааруулгыг дагаж мөрдөөрэй.

3.Цасан шуурганы үед хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадуур гаргахгүй байх;

4.Алс хол, даваа өндөр замд зорчихгүй байх, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох;

5.Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, пийшин зуух, халаалтын хэрэгслээ шалгах;

6.Авто зам халтиргаа гулгаа үүсэх тул анхаарал болгоомжтой байж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаарай.