ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

Өвөрхангай аймгийн Онцгой комиссоос ирүүлсэн мэдээллээр,

2025 оны 11 дүгээр сарын 6–7-нд шилжих шөнө аймгийн нийт нутгаар ахиу хэмжээний цас орж, цасан шуурга шуурах, үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа гулгаатай, халтиргаа үүсэх, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуурах төлөвтэй байна.

Иймд:

Иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллагууд гэр, хашаа, барилга байгууламжаа баталгаажуулж, хэрэгцээт түлээ түлш, хүнс, эмийн нөөцөө хангах;

Авто зам, даваа гүвээ хаагдах, тээврийн нөхцөл хүндрэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байх;

Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх;

Малчид цас шуурганы үеэр малаа хаашаа, яаж хамгаалах талаар урьдчилан төлөвлөх;

Орон нутгийн Онцгой комиссын мэдээлэл, сэрэмжлүүлгийг анхаарч, “Багц мессеж” болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл авч байхыг зөвлөж байна.

Иргэд, байгууллагуудыг сэрэмжтэй байж, холбогдох байгууллагуудын зөвлөмжийг чанд мөрдөхийг анхааруулж байна.

Засаг даргын Тамгын газар