Өнөөдөр сумын төвийн 3 багийн хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээ явагдаж байна. Энэхүү ажилд Засаг даргын Тамгын газрын 63 албан хаагчид оролцон, айл өрх бүрийг орчноо цэвэрлэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна. Иргэд та бүхэн өрх бүрээрээ цэвэрлэгээндээ гарч, орчны бохирдлыг бууруулан, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулаарай! Цэвэр орчин — Эрүүл амьдралын үндэс!