ИРГЭНИЙ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ АЖИЛЛАЛАА.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл арга хэмжээний төлөвлөлт, худалдан авах ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, үр дүнтэй бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд иргэний хяналтын зөвлөл ажиллах шаардлагатай байдаг. Иймд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн 18 төсөл арга хэмжээнд хяналтын ажлыг зохион байгууллаа.