ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГО – 2025

Үндэсний статистикийн хороо нь статистикийн тухай хууль болон хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд заасны дагуу Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг энэ онд зохион байгуулж байна.

Хүн ам, орон сууцны тооллого нь тухайн улсын хүн ам зүй, тухайлвал хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг бүрдүүлдэг цогц судалгаа юм.

Монгол Улсын иргэн та доорх QR-г уншуулж Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.