Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” арга хэмжээний хүрээнд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран “Тамхигүй ирээдүй” сэдэвт контентын уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа. Уралдаанд сурагчид тамхины хор хөнөөлийг олон нийтэд таниулах, эрүүл зөв амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүтээлч байдлаар оролцож, өөрсдийн санаа бодлоо илэрхийлсэн бүтээлүүдээ ирүүлснээс Тэргүүн байр – ЕБ-ын Гүнзгий сургуулийн 11а анги Дэд байр – ЕБ-ын 2 дугаар сургуулийн 10б анги Гутгаар байр – ЕБ-ын Орхон сургуулийн 10в анги тус тус шалгарлаа. Нийт оролцсон анги хамт олон, багш, сурган хүмүүжүүлэгч нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Тамхигүй ирээдүйн төлөө хамтдаа!