Хархорин сумын түүхт 70 жилийн ойг угтан 50,60 жилийн ойн хүрээнд хийгдсэн ажлуудын алдаа,оноо цаашид суманд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт,хөгжлийн хэтийн төлөвийн талаар санал солилцлоо Уулзалтаар сумын ойг тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд: • Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний чиглэл, • Наадмын талбай, 00-ын асуудал, • Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн идэвхтэй оролцоог хангах талаар ярилцаж, санал солилцов. Энэхүү уулзалт нь Хархорин сумын үе үеийн удирдлагуудын туршлага, санал бодлыг нэгтгэсэн уулзалт боллоо.