ХОРШООНЫ ГИШҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өвөрхангай аймгийн Хоршоологчдын холбоотой хамтран суманд үйл ажиллагаа явуулж буй хоршоодын гишүүдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр хоршооны 7 зарчим, хоршоодын цаашид анхаарах асуудлууд, мөн Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын хэрэгжилт, үр дүнгийн талаар 38 иргэнд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү арга хэмжээ нь хоршоодын үйл ажиллагааг сайжруулах, гишүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хоршооны тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой байлаа.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР