“МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН–2025” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хархорин суманд “Малчдын зөвлөгөөн–2025” амжилттай зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд сумын баг бүрээс төлөөлөл болсон малчид, мал бүхий иргэдийн төлөөлөл нийт 300 гаруй малчид оролцлоо.

Зөвлөгөөний зорилго нь мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашдын хөгжлийн чиг хандлага, шийдлийг хамтдаа тодорхойлох, малчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэв.

Хурлын үеэр:

• Бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, үржил селекцийн асуудал,

• Малчдын нийгмийн баталгаа, амьжиргааг дээшлүүлэх арга зам,

• Малын гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, зах зээлийн өргөжилт,

• Байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого зэрэг сэдвүүдийг өргөн хүрээнд хэлэлцэв.

Зөвлөгөөний төгсгөлд “Малчдын зөвлөгөөн–2025”-оос гарсан зөвлөмжийг баталж, сумын Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Мөн ивээн тэтгэгчдийн дэмжлэгээр азын сугалаа явуулж, азтангуудаа тодрууллаа.

Сугалааг ивээг тэтгэсэн “Зулзаган ой хоршоо”, “Далайн одод трейд ХХК”, “Эрдэнэсийн хотхон ХХК”, “Буян орших буудай ХХК”, “Өв дөлгөөн ХХК” мал эмнэлэг, “Үржих сүрэг ХХК”-ны хамт олондоо халуун талархал илэрхийлье!

Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас энэхүү зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, малчдын дуу хоолойг бодлогод тусгах, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна.

Засаг даргын Тамгын газар