2025 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Хархорин суманд 2025 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдаж байна.

Цэрэг татлагын явцад залуусын эрүүл мэндийн үзлэг хийгдэж, шаардлага хангасан иргэдийг Зэвсэгт хүчний болон Хилийн цэрэг, Дотоодын цэргийн ангиудад татан авах ажиллагаа үргэлжилж байна.

Хархорин сумын Засаг даргын Тамгын газраас холбогдох байгууллагуудтай хамтран цэрэг татлагын үйл ажиллагааг хууль, журмын дагуу, зохион байгуулалттайгаар явуулахад анхаарч ажиллаж байна.

Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй залуусдаа амжилт хүсэж, албаны үүргээ нэр төртэй биелүүлэхийг ерөөе.