“ХАРХОРИНЫ НАМАР-2025” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Хархорины намар-2025” үзэсгэлэн худалдаа хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж, оролцогч, үйлчлүүлэгчдийн талархал дунд өндөрлөлөө.

Үзэсгэлэн худалдаанд 5 хоршоо, 46 иргэн 121 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 21.7 сая төгрөгийн борлуулалт хийлээ.

ШИЛДГИЙН ШИЛДГҮҮД:

Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн – Ганган Орхон багийн иргэн Д.Баасанжаргал

Гар урлал, бэлэг дурсгал, сувинер – Эрдэнэтолгой багийн иргэн Ц.Ням-Адъяа

Үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн – Ганган Орхон багийн иргэн А.Дагвадорж

Сүү, сүүн бүтээгдэхүүн

-Жалбаа багийн иргэн С.Энхцэцэг даргатай “Үржин дэлгэр өвөр элстэй” хоршоо

-Онгоцон Ухаа багийн малчин Ц.Баасан, эхнэр П.Пүрэвжав

Хүнсний шилдэг бүтээгдэхүүн – Вангийн Овоо багийн иргэн Д.Норжинсүрэн

Төмс, хүнсний ногооны шилдэг бүтээгдэхүүн – Ганган Орхон багийн иргэн Н.Хишигжаргал

Шилдэг оролцоотой баг – Ганган Орхон баг

Үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон бүх хөдөлмөрч иргэддээ гүн талархал илэрхийлье.

Өрхийн үйлдвэрлэл өргөжин хөгжиж, ургац арвин, сааль сүү бялхсан амжилт бүтээл дүүрэн байх болтугай!