ЦЭРЭГ ТАТЛАГАТАЙ ХОЛБОГДУУЛАН СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ТҮР ХОРИГЛОВ.

2025 оны 10 дугаар 09-ний өдөр цэрэг татлага зохион байгуулагдахтай холбогдуулан уг өдөр сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо.

Энэхүү арга хэмжээ нь цэрэг татлагыг зохион байгуулалттай, аюулгүй байдлаар явуулах, иргэдийн хэв журмыг сахиулах зорилготой юм.

Иргэдийг хоригийн хугацаанд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзаж, цэрэг татлагын үйл ажиллагаанд хариуцлагатай оролцохыг уриалж байна.