БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛМАС СЕЙТАКЫНОВ МАНАЙ СУМАНД АЙЛЧИЛЛАА.

Элчин сайд Алмас Сейтакыновын айлчлалын үеэр сумын удирдлагуудтай уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Тэрээр ялангуяа мэдээллийн технологи, залуучуудын хөгжил, харилцаа холбоо, дэлхийн өвийн хамгаалалт болон археологийн чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг онцлон дурдав.

Айлчлалын үеэр талууд харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ хоёр орны түүх, соёлын үнэт өвийг хамгаалж, залуу үеийнхнийг дэмжих нь чухлыг тэмдэглэжээ.